Манай компани нь зөвхөн гадаад иргэдэд зориулсан цогц үйлчилгээний гүйцэтгэл, ажлын үр дүнгээрээ Японд тэргүүлдэг билээ. Япон дахь байр хайлт, гар утас сим картны үйлчилгээ, ажил хайлт, өдөр тутмын амьдралтай холбоотой зөвлөгөө, кредит карт зэрэг бүхий л зүйлээр Японд хичээж буй Монголчууд та бүхнийг дэмжин, таньд ойрхон найдвартай туслагч тань байх болно.
CASE 01Амарболд Чулуунцэцэг /AMARBOLD CHULUUNTSETSEG/
Би анх 2017 оны 8 сард GTN Mongolia-тай холбогдон сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олдон 2018 оны 1 сард Япон улсад суралцахаар ирсэн. Японд ирэх хүртэл бүх зүйлд маань туслан байрлах байрыг маань бэлдэн өгч гар утасны сим картаа ч Монголоосоо аваад явсан маань үнэхээр амар байсан. Японд очсоны дараа ч онгоцны буудлаас тосохоос эхлээд метроны аппликейшн ашиглах арга гэх мэт жижиг зүйлс дээр хүртэл тусалсан. Тэгээд өдөр бүрийн мэдэхгүй чадахгүй зүйлс дээр ч бас зөндөө их тусалж Япон дахь GTN-н ажилтан Монгол ах эгч нар маань байнга холбоотой байдаг байсан. Хамгийн их тусалсан зүйл бол үндсэн ажилд орох газраа хайхад туслаж мөн шалгалтанд нь бэлдэхэд маш их туслалцаа үзүүлсэн. Энэ байгууллагад маш их баярлаж явдаг ба цаашдынх нь ажилд амжилт хүсье.
CASE 02Тунгалаг Адууч /TUNGALAG ADUUCH/
Би анх 2018 онд GTN Mongolia компаниас гар утасны сим картаа Монголд байхдаа гэрээ хийн авч Японд ирсэн. Ямар ч утастай байсан Японд ирээд шууд симээ хийгээд л болоо. Шинэ ирж байгаа оюутнууд гар утас болон дугаарын гэрээ хийхэд хэцүү бөгөөд олон зүйл шаарддаг. Сайн ойлгохгүй өндөр төлбөр төлөх гэрээ хийх тохиолдол их байдаг. Гэтэл энэ бүх асуудлыг хялбар болгон GTN компани нь Монголдоо эх хэлээрээ гэрээгээ тайлбарлуулж дугаараа аваад Японд ирсэн хойноо ч тулгамдсан үед Монгол хэлээрээ асууж тодруулах боломжтой болгож өгсөн нь их таалагддаг. Япон явах гэж байгаа оюутнууд маань Монголоосоо энэ сим картыг аваад ирвэл их зүгээр шүү гэж хэлмээр байна. GTN Mobile нь энэ жилээс төлбөрт өөрчлөлтгүй дата нь их болоод их боломжийн болсон байна лээ.
Яаралтай холбогдох шаардлагатай үед доорх утсаар холбогдоно уу.
+976 77226671
(Цагийн хуваарь 09:00~18:00)
Манай компани таны хүсэлтэнд түргэн шуурхай хариу өгөхийг зорих болно.
Ямар ч асуултанд танд ойлгомжтой тайлбар өгөх тул та санаа зоволтгүй хүссэн үедээ холбогдоорой.
Хэрэгтэй материал авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү.
※Заавал бөглөх шаардлагатай